- Утсаар гадаад хэл дээр мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ
- Сөүл хотын оршин суугчдын өмнө тулгамдсан ахуйн шинжтэй асуудалд зөвлөгөө өгч, засаг захиргааны үйлчилгээний байгууллагын тухай мэдээлэл өгнө.
- Ажлын цаг Даваа~Баасан 09:00~18:00 Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй
- Ашиглах арга 02) 120 + ARS 9 +
- 1 Англи хэл
- 2 Хятад хэл
- 3 Япон хэл
- 4 Вьетнам хэл
- 5 Монгол хэл
- Өгөх мэдээллийн хүрээ Зам харилцаа, ус сувгийн газар, засаг захиргааны үйлчилгээ, аялал жуулчлал, гурвалсан ярианы орчуулга, байгууллагаар үйлчлүүлэх цаг авах тухай мэдээлэл
- Зам харилцаа
- Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих болон үйлчлүүлэх мэдээлэл
- Нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээтэй холбоотой гомдол гаргах
- Алдаж гээсэн эд зүйлс бүртгүүлэх
- Ус
- Сөүл хотын оршин суугчидын ус ашиглалтын үйлчилгээний төлбөр шалгаж өгөх
- Ус сувгийн газраар үйлчлүүлэх: өөр байранд нүүж ороход өмнөх байрны үлдэгдэл усны тооцоо хийж дуусгах, усны төлбөр төлөх тусгай данс авах
- Сөүл хотын засаг захиргааны үйлчилгээ
- Сөүл хот, дүүрэг засаг захиргаанаас үзүүлэх үйлчилгээ: Гэрлэлтийн бүртгэл хийх
- Сөүл хотын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ: Гадаад иргэдэд сүрьеэ өвчний шинжилгээ хийж хариуг нь олгох, хүүхдэд вакцин хийх
- Аялал жуулчлал
- Сөүл хотын Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын бүсийн тухай мэдээлэл өгөх
- Сөүл хотоос зохион байгуулж буй арга хэмжээний тухай мэдээлэл өгөх
- Солонгос хэлнээс монгол хэлрүү, монгол хэлнээс солонгос хэлрүү орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд: Жуулчид болон байнгын оршин суугчид, гадаад ажилчдад өдөр тутмын орчуулга болон гурвалсан холбоогоор орчуулгын үйлчилгээ үзүүлнэ
- Үйлчлүүлэх цаг авах
- Сөүл хотын харъяа байгууллагуудаар үйлчлүүлэх захиалга өгөх Үүнд: Байр буудалд захиалга өгөх , хөгжөөнт хөтөлбөр , сургалтанд оролцох болон фитнес клубт захиалга өгөх, эмчилгээний цаг авах гэх мэт
- Солонгос хэл дээрх вэб сайт/ Аялал жуулчлалын газар зэрэгт үйлчлүүлэх цаг авах шаардлагатай тохиолдолд/